Инфляц

Бодлогын хүү

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулжээ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заасан байршилд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны байрны замын эсрэг талын 24 гараашийг буулгажээ. Газрыг чөлөөлөн, нийтийн зориулалтаар тохижуулсан байна. 126.2 ам метр талбайд авто зогсоол, явган хүний зам, сандал, сүүдрэвч хийж, гэрэлтүүлэг суурилуулан, хогийн сав байршуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.