Инфляц

Бодлогын хүү

Хүй долоон худагт даншиг наадам болно

Хүй долоон худагт наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022”  шашин соёлын наадам зохион байуулна. Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон баяр наадам юм.

Соёл, аялал жуулчлалын энэ томоохон арга хэмжээг анх 2015 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд 2019-2021 онд завсарласан юм.

Даншиг наадмаар морины уралдаан, бөхийн барилдаан, урлагийн тоглолтууд зохион байгуулах ба жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, хоол үйлдвэрлэгчид наадамчин олонд үйлчилнэ.

Ажлын хэсэг гарч,  даншгийн бэлтгэл хангаж байгаа бөгөөд бөгөөд бэлтгэл ажил 50 хувьтай байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг ярив.

Тэрбээр, Наадмын үеэр Очирваань бурхны дүрийг залж, тахидаг. Энэхvv шvтээн нь Монгол орныг даасан бурхан юм. Очирваань бурхныг тахихад 500 гаруй лам ном хурдаг. Мөн бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.