Инфляц

Бодлогын хүү

"Нярай хүүхдээ өргүүлнэ" гэж зар тавьсан иргэнийг шалгаж байна

Нэгэн иргэн "Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна" гэсэн зарыг өнөөдөр /2022.08.04/ цахим хуудаст байршуулжээ. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Тухайн зарыг байршуулсан иргэн түр зуур сэтгэл хямарсан, түүнээс хүүхдээ хүнд өргүүлэх бодолгүй тухайгаа хэвлэлд ярьжээ.  

Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садны хүмүүс бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж Гэр бүлийн тухай хуульд заасан.  Хэрэв хүүхдээ үрчлүүлэх шаардлага тулгарсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн хэмжээн дэх хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн судалгаа гаргаж, бүртгэл хөтөлж асуудлыг хянан хэлэлцдэг.

Харин эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.

Гэр бүлийн тухай хуулийн 30.1 дугаар зүйлд:

"Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно" гэж заасан байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.