Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.
БЗД-т ажиллахдаа цэцэрлэгийн засвар болон санхүүжилтийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох мэргэжилтнүүдэд ажлыг шуурхайлахыг үүрэгдэн хичээлийн жилээс өмнө цэцэрлэгийг ашиглалтад оруулах чиглэл өгөв.

БШУЯ
Баянзүрх дүүргийн 50 байршилд нийт 16,279.01 метр.кв талбайг цэцэрлэгийн зориулалтаар ашиглана. Ингэснээр 169 бүлэгт 4,980 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.
Тухайлбал,

Эх сурвалж: БШУЯ
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)