Инфляц

Бодлогын хүү

"Автомашингүй үед унтарч, ойртон ирэхэд асах ухаалаг гэрэлтүүлгийн системийг хөгжүүлж байна"

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус төслийн хүрээнд холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзав.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нэг тархи-нэгдсэн систем”-ийг хөгжүүлэхийн тулд нийслэлийн зүгээс бодлогын дэмжлэгийг үзүүлэх болно. Цаг хугацаа алдалгүйгээр цахим шилжилтийг хийх хэрэгтэй байна. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн иргэндээ ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байгаа. Цахим шилжилт хийж, “Ухаалаг Улаанбаатар”-ыг бүтээхийн төлөө зүтгэж буй үндэсний компаниуд, залуу инженерүүддээ итгэж байна" гэлээ.

Цахим үйлчилгээний талаар "Ай Си Ти групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн "Төрийн албан хаагчид өдөрт ойролцоогоор 4400 цагийг уламжлалт хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд, иргэд 8800 цагийг нийслэлээс лавлагаа, мэдээлэл авахад зарцуулж байна. Түгжрэлийн улмаас 3.8 их наяд төгрөг үнэгүй зарцуулагдаж, үүнийг дагасан сэтгэл ханамжгүй байдал үүсэж байгаа нөхцөл байдлын судалгаа гарсан.

Дижитал шилжилт хийснээр нийслэлийн орлогыг 193.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх ерөнхий тооцоо гаргасан. Тухайлбал торгууль төлөлтийг сайжруулж 29.4 тэрбум төгрөгт хүргэх боломжтой. Иргэд торгууль их байна гэж бухимдаад байгаа боловч торгуулийг буцаагаад бид цуглуулж чадахгүй байна. Мөн түгжрэлд өнгөрүүлж буй цаг хугацааг хамгийн багадаа 10 хувиар бууруулж чадна гэж төлөвлөж байгаа.

Аппликейшнууд хөгжүүлэх ажил үргэлжилж байгаа. Тухайлбал багш, эцэг эхчүүдийн нэгдсэн апппликейшн бий. Хүүхдээ аль автобусанд яваа, ямар хоол хүнс хэрэглэж байгаа, даалгавар нь юу байв гэх мэт агуулгатай апп хөгжүүлж дууссан. Ухаалаг гэрэлтүүлгийн систем бий. Дүнжингаравын 40 гэрэлтэй замд туршсан. Автомашин ирэхээр автоматаар асаж, автомашингүй үед унтарна. Нийслэлийн бүх гэрлийг ийм болгох боломжтой" гэж ярилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.