Инфляц

Бодлогын хүү

Шүүгч рүү утсаар ярьж сүрдүүлсэн хэргийн оролцогчийг цагдаагаар шалгуулахаар болжээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 31 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар хоёр шүүгчийн хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар шилжүүлэв.

Нэг тохиолдол нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэргийн талаар шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөлөхөөр оролдсон. Мөн хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийн туслах руу утсаар ярьж шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэхтэй нь холбогдуулж сүрдүүлэн, нөлөөлөхөөр завджээ.

Мөн Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ууганбаярыг Улсын дээд шүүхийн тамгын газарт шилжүүлэх, уг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацралыг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.