Имартчууд Тогтвортой хөгжлийн бодлогын Хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилтын хүрээнд нийгэмд болон ажилтнууддаа чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Мөн 6 жилийн өмнө анхны салбар дэлгүүрээ нээсэн үеэс эхлэн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг бүх талаараа хамтран ажилласан. Энэ зорилгын хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Имартын хамт олон Сэлэнгэ аймгийн Баянгол сумд байрлах Бялхам Ивээл ХХК хүлэмжийн аж ахуйн талбайн зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэсэн бөгөөд мөн тус аймгийн Мандал суманд байрлах "Эрдэнэ Энх" ХХК-н эрт ургацын 10 гаруй тонн төмсийг хураасан байна. Имарт нь томоохон тариалан эрхлэгчид болон 30 гаруй хүлэмжийн аж ахуйтай тогтмол хамтран ажилладаг тул шинэхэн, органик нарийн ногоо, хүнсний ногоог үйлчлүүлэгч та бүхэнд жилийн 4 улирлын турш худалдаалдаг юм.
Нийт сэтгэгдэл (0)