Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 746,653 сурагч суралцана. Түүнчлэн
Их, дээд сургуульд нийт 141,197 оюутан суралцах бол техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 49,304 оюутан элсэн орох юм. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 1-ний байдлаар 113,474 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байна.
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 415 сургуулийн 548 дотуур байр үйл ажиллагаа явуулна. Үүнээс 489 (89.2%) нь стандартын, 59 (10.8%) нь стандартын бус байна. Тухайлбал,
Өнгөрсөн хичээлийн жилд дотуур байрны нийт хүчин чадал 47,030 байснаас 32,576 (69.3%) хүүхэд амьдарчээ.
Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 848 ерөнхий боловсролын сургуулийн 23.8 бүлэгт 712.3 мянган хүүхэд суралцсан байна. ЕБС-ийн тоог 2012 онтой харьцуулахад 93 буюу 12.3 хувиар нэмэгджээ. Үүнээс хувийн өмчийн сургууль 32 буюу 23.9 хувиар нэмэгдсэн бол төрийн өмчийн сургууль 61 буюу 9.8 хувиар тус тус нэмэгдсэн талаар мэдээлэв.
Нийт сэтгэгдэл (0)