Татан буулгах ажиллагаа хийгдэж буй “Капитал банк” ХХК-ийн хөрөнгийг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах гэж байна. Уг дуудлага худалдааны зар нь анх 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Өнөөдөр” сонины №104, 105 (7406, 7407) дугаарт, мөн өдрийн "Өглөөний сонин" сонины “№099 (3654) дугааруудад хэвлэн нийтлэгдсэн бөгөөд хөрөнгийн үнэ, нээлттэй дуудлага худалдааны нөхцөл энэ удаа хэвээр үргэлжлэх юм байна.
Тухайн дуудлага худалдаанд оролцож буй бүх хөрөнгөд хөрөнгийн хөндлөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийсэн бөгөөд нийт 37 ширхэг 22.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө дуудлага худалдаанд оролцохоор зарлагдсан байна.
Дуудлага худалдааг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, Хуучнаар Капитал банкны төв байранд зохион байгуулах гэж байна.
Дуудлага худалдаа болох өдөр: 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цагт.
Бүртгэл: 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цаг хүртэл явагдана.
Дуудлага худалдаа зохион байгуулагдах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, хуучнаар Капитал банкны төв байр.
Дэнчингийн хэмжээ: Хөрөнгийн анхны дуудах үнийн дүнгийн 10 хувь байна.
Дэнчин байршуулах данс: Дуудлага худалдаанд оролцохыг хүсэгчид дэнчин болон багц материал (Хөрөнгийн зурагт танилцуулга, гэрчилгээний хуулбар, дэг г.м)-ын үнэ 30,000 төгрөгийг доорх дансанд шилжүүлнэ.
Хүлээн авагчийн банк: Хаан банк
Хүлээн авагч: Капитал банк БЭХА
Дансны дугаар: 5219020332
Гүйлгээний утга: Овог нэр, регистер
Бүрдүүлэх материалын жагсаалт:
Иргэний хувьд:
Хуулийн этгээдийн хувьд:
Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд ялагч болно.
Жич: Дээрх нээлттэй дуудлага худалдаанд оролцож, орон сууц болон хувийн сууц (хашаа байшинг)-ыг худалдан авах ялагчаар тодорсон тохиолдолд үнийн дүнг хуваан төлөх боломжтой.
Холбоо барих утас: 80697171, 80205141
Нийт сэтгэгдэл (0)