Инфляц

Бодлогын хүү

Хөшигийн хөндий дэх онгоцны буудлаас Улаанбаатар орох чиглэлийн хурдны замд хэсэгчилсэн засвар хийнэ

 

Улаанбаатараас "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн замын хоёр эгнээг түр хугацаагаар хаахаар болжээ.

Тодруулбал, Улаанбаатар – Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг маргаашаас буюу есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлах болсныг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдэгдлээ.

Иймд жолооч нар замын хөдөлгөөн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчино уу.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.