Инфляц

Бодлогын хүү

Сонсголгүй иргэдийн урлагийн наадам болно

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн соёл урлагийн салбарын холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус холбоог 1986 онд байгуулжээ. 

Энэхүү урлагийн наадмын талаар Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд дараах мэдээллийг өгсөн юм

-Бид сонсголгүй иргэдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор үггүй жүжиглэл, ганцаарчилсан жүжиг зэргийг зохион байгуулдаг. Манай улсад 12 мянган сонсголгүй иргэн бий.

Олон уралдаан тэмцээнд тус холбооны гишүүд оролцсон. Арван нэгдүгээр сард холбооны дөрөв дэх удаагийн наадам болно. Дохионы хэлээр дуу дуулах (энгийн иргэдтэй хамтран оролцоно), богино хэмжээний бичлэг бүтээх гэх мэт төрлүүдээр сонсголын бэрхшээлтэй иргэд өрсөлдөнө. 

Наадмын удирдамжийг арван нэгдүгээр сарын 3-нд олон нийтэд танилцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд багаасаа дохионы хэл сурсан байдаг. Иймд тэдгээр хүүхдүүдийг наадамд оролцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэд сонсохоос бусдыг хийж чадна.  Дохионы хэлээр дохиж дуулах тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулна.  Энэ онд манай холбооны  35 жилийн ой тохиож байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд СУИС-ийг олноороо төгссөн байдаг. Наадмыг зохион байгуулахдаа хувь хүмүүс, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.