Ирэх жилийн төсвийн талаарх иргэдийн санал бодлыг “D-parliament” апплейкшнаар дамжуулан 10 дугаар сарын 7-17-ны хооронд авна. Та технологийн дэвшлийг ашиглан төсвийн төслийн зүйл, заалт бүрд тус аппликейшнаар дамжуулан саналаа өгөх бүрэн боломжтой.
Та саналаа өгөхдөө:
D.parliament.mn сайт болон утсан дээрх D-Parliament аппликейшн руу ороод, “Өргөн мэдүүлсэн төслүүд” цэс даран ороход хамгийн эхэнд байрлах “Монгол улсын нэгдсэн төсөв 2023” руу ороод “Санал өгөх” товч дээр дарна.
Ингэснээр ирэх оны төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх бөгөөд, төсвийн зүйл заалт бүртэй нь танилцан Өөрийн саналаа өгөөрэй.
D-Parliament бол ИРГЭД ЗАСАГЛАХ ЭРХЭЭ ШУУД ЭДЭЛЖ БУЙ ЦАХИМ ТАЛБАР ЮМ.
Нийт сэтгэгдэл (0)