Инфляц

Бодлогын хүү

Төрийн албаны зөвлөл хуралдаж байна

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит 41 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

Үүнд:

- Гадаадын иргэн харьяатын газрын зарим албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох эсэх тухай;

 - Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох эсэх тухай;

 - Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн даргыг чөлөөлөх, үүрэг гүйцэтгэгчийг томилох эсэх тухай;

 - Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн шийдвэрт хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн тайлан танилцуулах тухай;

 - Нийслэлийн Багахангай дүүрэгт зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан ажлын хэсгийн тайлан танилцуулах тухай;

 - “Төрийн албаны шалгалт өгөх болзол, журам”-ын төслийн танилцуулга хийх тухай зэрэг асуудлуудын танилцуулга, тогтоолын төсөлтэй танилцаж, Ажлын албаны газар нэгжийн холбогдох албан хаагчдын дунд мэдээлэл, санал солилцох хэлэлцүүлэг явагдаж байна.

 

 Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.