Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ургац хураалтын явцын мэдээг долоо хоног бүрийн мягмар гарагт шинэчлэн хүргэдэг.
Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
Өнөөдрийн байдлаар 269.5 мянган га газраас 331.9 мянган тонн үр тариа, үүнээс 251.7 мянган га газраас 311.9 мянган тонн улаанбуудай, 19.1 мянган га газраас 206.1 мянган тонн төмс, 10.9 мянган га газраас 119.3 мянган тонн хүнсний ногоо, 33.0 мянган га газраас 71.7 мянган тонн тэжээлийн ургамал, 69.0 мянган га газраас 28.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
Хувиар авч үзвэл, үр тарианы хураалт 76.2 хувь, улаанбуудай 76.5 хувь, төмс 96.2 хувь, хүнсний ногоо 98.3 хувь, тэжээл 42.8 хувь, тосны ургамал 49.7 хувьтай үргэлжилж байна.
Нийт сэтгэгдэл (0)