Малын генетик нөөцийн тухай хууль, “Мэргэжлийн зэрэг дэв олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал зүйч мэргэжилтэнд ангилагч, шинжээчийн мэргэжлийн зэрэг, малд үзлэг ангилалт хийх эрхийг олгох, Мал үржүүлэг технологийн ажил, үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай зохион байгуулах зорилгоор бог малын ангилагч, шинжээч бэлтгэх сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллага, гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран зохион байгууллаа.
Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн санхүүжилтээр зохион байгуулсан энэ удаагийн сургалтын хөтөлбөр нь мал аж ахуйн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиг хандлага, бог, бод малын ангилалтын заавар, мал үржүүлгийн дэвшилтэт технологи, үржлийн малын тэжээллэг, арчилгаа, маллагаа, орон нутагт дадлага, сургуулилт хийхээр чиглэгдэж байна.
Уг сургалтад Дорнод аймгийн 11, Хэнтий аймгийн 15, Сүхбаатар аймгийн 15, Дундговь аймгийн 11, нийт 52 мал зүйч хамрагдаж танхим болон үйлдвэрлэлийн дадлага хэлбэрээр мэргэшлээ.
Үйлдвэрлэлийн дадлагыг Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Сүхбаатар аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвтэй хамтран 2022 оны 10 дугаар сарын 17-ноос эхлэн зохион байгуулав.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Нийт сэтгэгдэл (0)