Ерөнхийлөгч Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзаж, цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх нь чухал байгааг сануулжээ.
Бие биеэ хүлээн зөвшөөрч, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орсноор дэлхийн тавцанд илүү их амжилт гаргах боломж байгааг тэмдэглэж, шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа хэлсэн байна.
Түүнчлэн бодибилдинг фитнесийн ДАШТ-ий Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд баяр хүргэв.
Монголын бодибилдинг фитнесийн холбоо, Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөлөл Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ЕТГ
Нийт сэтгэгдэл (0)