Инфляц

Бодлогын хүү

Халуун ус дамжуулагч шугам задарснаас дөрвөн хүн хүндэвтэр түлэгджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Ханбогд хорооллын хашааны гаднах задгайд таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч халуун ус асгарсны улмаас дөрвөн хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгджээ.

Энэ ослын тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны 20:13 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 20:21 цагт очиход таван ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг Нийслэлийн Яаралтай тусламжийн төв рүү авч явсан байжээ.

Хөнгөн түлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат иргэн 38 настай эрэгтэй Н-ийг ГССҮТ-д хүргэж өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.