Инфляц

Бодлогын хүү

ИКАО-ын Ази, Номхон далайн бүсийн төв Монголын иргэний нисэийн салбарыг дэмжин ажиллахаа илэрхийлэв

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Тайландын хаант улсад байрлах Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төвд зочилж, тус төвийн дарга ноён Тао Ма, техникийн тусламж, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Паракрама Диссанаяаке нартай албан уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Ази, Номхон далайн бүс нутгийн Иргэний нисэхийн салбарын онцлог, дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах Иргэний нисэхийн салбарыг сэргээн эрчимжүүлж буй олон улсын туршлага, сургалтын чиглэлээр болон техникийн туслалцаа үзүүлэх боломжийн талаар хөндөн ярилцлаа. Ази, Номхон далайн бүс нутгийн төвөөс Монгол улсын Иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй сорилт, хэтийн төлөвийг анхаарч, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, боломжит хэлбэрээр дэмжин туслахаа илэрхийлэв.

Анх Австрали улсын Мельбурн хотод Алс дорнод, Номхон далайн хэрэг эрхлэх газар нэртэйгээр үүсгэн байгуулагдсан тус төв одоогийн байдлаар бүс нутгийн 39 орныг эгнээндээ нэгтгэж, агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандарт зөвлөмж, бүс нутгийн агаарын навигацийн төлөвлөгөө гарган ажилладаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.