Инфляц

Бодлогын хүү

​ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДМЫН ШҮҮГЧЭЭР 14 НАСТАЙ МОНГОЛ ОХИН АЖИЛЛАЖ БАЙНА

Олон Улсын Хүүхдийн Урлагийн Их наадам Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод 10-р сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй юм.

Урлагийн Их наадамд 48 орны хүүхдүүд оролцож, мэдлэг оюун, авьяас чадвараараа өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас насны 3 ангилалд нийт 7 хүүхэд эх орноо төлөөлөн оролцож байна.

Харин шүүгчээр “Охидын мисс” төвийн шилдэг суралцагч 14 настай Э.Энхрийлэн охин уригдан оролцож байгаа нь Монгол Улсаас 14 настай хүүхэд ОУ-ын урлагийн их наадмын шүүгчээр ажиллаж байгаа анхны тохиолдол болж байна.

Тэр бээр “загвар өмсөгч болно” гэсэн зорилго тавьж 8 жил зогсолтгүй хөдөлмөрлөж, эх орондоо төдийгүй Олон улсад чамгүй амжилт гаргасан туршлагатай, хөдөлмөрч охин юм.

Гаргасан амжилтуудаас дурдвал:

  •  2018 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "2017 LUXURY BRAND ASIA   KIDS MODELI AWARDS" гранпри шагнал
  • АНЭУ-ын Дубай хотноо зохиогдсон “Junior Model International 2018” тэмцээний “Super cute model awards” номинацийн эзэн
  • 2018 БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "2017 LUXURY BRAND ASIA KIDS MODELI AWARDS" Шилдэг модель
  • Олон Улсын хүүхдийн моделийн тэмцээний CIP зэрэглэлийн загвар өмсөгч
  • Италийн Милан хотод зохион байгуулагдсан тэмцээнээс Pre-teen ангиллын "Best kids model of the World" титмийн эзэн шилдэг international шагнал тус тус хүртэж байжээ. ОУ-ын нэр хүндтэй тэмцээнд эх орныхоо нэрийг гарган, улс эх орноо төлөөлөл оролцож буй нийт оролцогчдодоо амжилт хүсье.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.