Инфляц

Бодлогын хүү

"Шилмэл мал-2022" үзэсгэлэнд шалгарсан аймаг, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа

“Шилмэл мал-2022” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг цаг үеийн болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд 15 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуйн нэгжийн 5 төрлийн мал, сарлаг бүхий нийт 128 толгой мал оролцохоор цахимаар оролцов.  Тэгвэл “Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэнгийн гойд ашиг шимт малын шалгаруулалтад байр эзэлсэн аймаг, аж ахуйн нэгжүүдэд шагналыг нь гардууллаа.

 

 

  • Гойд ашиг шимт адуу, 
  • Гойд ашиг шимт тэмээ, 
  • Гойд ашиг шимт нутгийн үхэр, 
  • Гойд ашиг шимт махны үхэр, 
  • Гойд ашиг шимт сүүний үхэр, 
  • Хосолмол ашиг шимт үхэр, 
  • Ууцан сүүлт хонь, 
  • Бүдүүвтэр ноост хонь, 
  • Бүдүүн ноост хонь, 
  • Нарийн, нарийвтар ноост, хурганы арьс, импортын хонь 
  • Гойд ашиг шимт ямаа 
  • Гойд ашиг шимт сарлаг зэрэг төрөлд тэргүүн, дэд, тусгай байрыг шалгаруулав. 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.