Инфляц

Бодлогын хүү

Архангай аймгийн сурагч П. Мөнхжаргал "Шилдэг модель" боллоо

Олон улсын хүүхдийн загварын  их  наадам "Little Miss & Mister”- 2022 энэ жил 16  дахь жилдээ амжилттай  болж  өндөрлөлөө. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо  энэ сарын 25-30 -ы  өдрүүдэд болсон уг тэмцээнд дэлхийн 48 оны хүүхдүүд оролцсон бөгөөд  манай улсаас долоон хүүхэд оролцжээ. 

Тэдний нэг бол Архангай аймгийн  гуравдугаар сургуулийн сурагч  Пүрэвхүүгийн Мөнхжаргал юм.  

П.Мөнхжаргал охин олон улсын "Шилдэг модель" болох мөн үзэсгэлэнт Монгол орноо дэлхийд сурталчлах мөрөөдөлтэй бөгөөд дэлхийд данслагдах топуудыг бэлтгэдэг “Охидын мисс” төвийн суралцагч юм. Тэрээр өөрийн мөрөөдлийг биелүүлж, үеийн найзууддаа урам зориг, итгэл найдвар бэлэглэхээр тэмцээндээ амжилттай оролцож "Queen of the Asia-2022" шагнал хүртжээ. 

Мөн манай улсаас оролцсон  Сайндүүгийн  Чингэм “Grand Prix  Tod Mister Universe”- 2022,  Prince of the Universe 2022

 Саранболдын Тэмүүлэн “Grand Prix Mini Mister Universe”- 2022,  Mister Asia 2022

Энхбаатарын Индра “Grand Prix Pre Teen Miss Universe”- 2022,  Super in fashion 2022

Ганболдын Сувдансондор “Super Grand Prix Little Miss Universe”- 2022, Super Talent 2022 Dancer 

С.Намулун “Queen of the Asia”-  2022, П.Мөнхнаран “Prince of the Universe”- 2022 шагналуудыг тус тус хүртжээ. Монголын багийн үндэсний захирлаар “Охидын мисс төв”-ийн үүсгэн байгуулагч хатагтай Э.Оюунтунгалаг явсан бол багшаар топ модель Г.Уранцэцэг, шүүгчээр 14 настай загвар өмсөгч Э.Энхрийлэн нар уригдан ажилласан билээ.  

Шүүгчээр ажилласан Топ модель Г.Уранцэцэг, Э.Энхрийлэн нар

 

Тэмцээнд оролцсон хүүхдүүдийн зурагнаас: 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.