Инфляц

Бодлогын хүү

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХӨДӨЛГӨӨН”-ИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр (2022.11.02) Өвөрхангай аймагт албан ёсоор эхлүүллээ.

Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй шинжээч, мэргэжилтнүүд оролцож, улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилтоо ажил хэрэг болгоход салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилт, цаашдын чиглэлийн талаар танилцуулсан юм.

Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ болон илгээмжийг Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдоржид уламжиллаа. 

Зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж, аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын дарга н.Цэдэнбалжир, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, “Зах зээл бэлчээрийн удирдлага” төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, “ЖАЙКА” Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцов.

Өвөрхангай аймгийн удирдлагууд, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн зүгээс үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, "Хүнсний хувьсгал"-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

 

Зөвлөгөөний төгсгөлд салбараа манлайлан ажилласан хүмүүсийг шагнаж урамшууллаа. 

Мөн үйл ажиллагааны үеэр Өвөрхангай аймгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид амталгаат худалдаа зохион байгууллаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.