24-нд нутгийн баруун хэсгээр, 25-26-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.
Хур тунадас: 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говийн бүс нутгаар секундэд 8-13 метр, бусад нутгаар секундэд 6-11 метр, 24-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 25, 26-нд зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 хэм, өдөртөө -15...-20 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 хэм, өдөртөө -10...-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 хэм хүйтэн, өдөртөө +1...+6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 хэм, өдөртөө -3...-8 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 хэм, өдөртөө -20...-25 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -14...-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 хэм, өдөртөө -3...-8 хэм, бусад нутгаар шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -10....-15 хэм хүйтэн байна.
Нийт сэтгэгдэл (0)