Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевтай уулзалт хийлээ.
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Х.Болорчулуун; Манай хоёр орны худалдааны тэнцэл харилцан адилгүй буюу 97/3-ын харьцаатай байгаа энэ цаг үед хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэх, Евро Азийн эдийн засгийн холбооны гишүүн орон болох ОХУ-ын зүгээс бараа бүтээгдэхүүний импортын татварт ноогдуулж буй өндөр хувь хэмжээг бууруулах, нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг хөнгөвчлөх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
2022 оны 11 дүгээр сарын 14-өөс 16-ны өдөр Москва хотноо зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдааны Протоколд тусгагдсаны дагуу:
Мөн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд ОХУ-тай хамтран Монгол Улсад гахайн цогцолбор аж ахуй байгуулах төслийн талаар ярилцсан юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Болор дурангаар шалгав
Нийт сэтгэгдэл (0)