Арван хоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа юм.
Энэхүү тэмцээнд Манай улсаас 12 тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртжээ.
М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Тэрээр энэ тэмцээний үеэр Монголын багаас хамгийн өндөр амжилтыг тогтоогоод байна. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Нийт сэтгэгдэл (0)