Инфляц

Бодлогын хүү

​Шадар сайд С.Амарсайхан: Ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг 20% болгох боломжтой гэж үзсэн

 

Шадар сайд С.Амарсайхан орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлаар өнөөдөр /2022.12.15/ мэдээлэл хийлээ. 

Тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрэмд өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн ₮170 тэрбумыг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон. Энэ төслийн тогтоолын төслийг танилцуулаад байна.

 Мөн иргэд эргэн төлөлтийн хуваарийг ипотекийн корпорацтай тохиролцох, даатгалын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийг багасгах зэрэг асуудлыг /2022.12.14/ ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн .

Ажлын хэсгийн дүгнэлтээр;

  • Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6% болгож бууруулах
  • Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор урьдчилгаа 30%-ийг 20% болгох
  • Иргэд банк санхүүгийн байгууллагатай тохирч, эргэн төлөлтийн хуваарийг уян хатан болгох боломжтой гэж үзсэн.

Цаашид Барилга хот байгуулалтын яамны харьяанд ипотекийн санхүүжилтийн бүтцийг илүү оновчтой болгох ажлыг хариуцуулах төлөвлөгөөтэй байна гэв.

Ипотекийн корпорац өнөөдрийг хүртэл ₮400 гаруй тэрбумыг хууль бусаар зарцуулсан байна.

80 гаруй ажилтны цалин, үйл ажиллагааны зардалд ₮180 тэрбум, зарим арилжааны банканд ₮170 тэрбум төгрөгийг хууль бусаар гаргаж өгсөн асуудал гарсан.

Энэ байдал сүүлийн гурван жилийн хугацаанд үргэлжилж, ипотекийн зээлийг зогсонги байдалд оруулсан учраас ажлын хэсэг гаргаж ажилласан" гэв. Ирэх 15 жилийн хугацаанд жилд дунджаар ₮20-25 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно гэж тооцвол боломжтой. Үүнээс улсын төсөвт хүндрэл үүсэхгүй гэлээ.

  

                                                                                                      Болор дурангаар шалгав

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.