Малайз улсад өнөөдөр /2022.12.16/ Тус улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал боллоо.
Тус анхан шатны шүүх хурлаар Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайз улсын цагдаагийн хоёр ажилтан болон Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, 5 сая малайз рингитийг нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэжээ. Өдгөө 16 жилийн дараа шийдвэрлэгдэж байгаа хэргийн шүүх хуралд нэхэмжлэгч болох талийгаачийн аав С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч Б.Баяр, К.Сангийт, Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Монгол Улсаас Малайз Улсад суугаа Өргөмжит консул А.Рейнолдс нар цахимаар оролцов хэмээн Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)