Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс 2022 онд 83 албан бичгийг харьяа салбар, нэгжүүдэд хүргүүлсэн, 78 албан бичиг ирсэнээс хугацаатай 23 бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлсэн байна. Мөн “ИНҮТ-ийн ХАБЭА-н бодлого”, “ХАБАЭ-н дотоод дүрэм”, “ИНҮТ-ийн Галын аюулгүй байдлын дотоод дүрэм”, “ХАБАЭ-н чиглэлээр үзлэг, гурван шатны хяналтыг зохион байгуулах журам”, “ХАБЭА-н орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах”, “ХАБАЭ-н дэд зөвлөл”-ийг шинэчлэн батлах, “Ариутгал, халдваргүйжүүлэлтийн багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох”, “Мэдээллийн технологи, хөгжлийн албаны мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженерийг ХАБЭА-н асуудал хариуцсан чиг үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр тушаал зэргийг боловсруулж батлуулжээ.
Түүнчлэн Нисэхийн сургалтын төвтэй хамтран 2022.03.02-ны өдөр “ХАБЭА-н 14 цагийн зайн сургалтын хөтөлбөр”-ийг Нисэхийн сургалтын төвийн захирал шинэчлэн баталсан. Батлагдсан хөтөлбөрийн дагуу НСТ-ийн захирлын даргын 2022 оны А/05, A/16, A/38, A/64 тушаалаар “ХАБЭА-н 14 цагийн зайн сургалт”-ыг тус тус зохион БУОУНБ, НСТ, НМҮА, НЭМСЗА, НУТА, НЖБА, НХҮА, АБХА, БУОУНБ, ХНАА-ны нийт 1052 ажилтныг 47 ээлжээр хамруулаад байна. Мөн ИНҮТ-иийн даргын 2022 оны А/39, A/149 дугаар тушаалуудаар “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс”-ыг шинэчлэн байгуулсан байна.
Тус хэлтэс цаашид ХАБЭА-н төсөв, төлөвлөгөөг боловсронгуй болгох, гурван шатны үзлэгийг чанаржуулах, үр дүнг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа шуурхай, үр дүнтэй зохион байгуулах тогтолцоо, зохион байгуулалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг судлан бүртгэж, судалгаа хийж баримтжуулах, мэдээлэх, дүн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах, осол өвчлөлийг бууруулах арга хэмжээ авах, нийт ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ХАБ бага хурал болон гадны байгууллагаас туршлага судлах арга хэмжээнд тогтмол оролцох зэрэг бусад ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: ИНЕГ
Нийт сэтгэгдэл (0)