Монгол Улсын иргэний үнэмлэхийн шинэ загварын бэлдэц дээр регистрийн дугаар, гэрийн хаягийг хасаж, иргэний бүртгэлийн 12 оронтой тоо бичигдэж эхэлсэн. Ингэснээр хувийн мэдээллийг нууцалж байгаа юм.
Ингэхдээ 2022 оны арван хоёрдугаар 13-аас хойш иргэний үнэмлэх захиалсан иргэд шинэ загварын иргэний үнэмлэхээ авна.
Харин иргэний үнэмлэхийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загварынхаар солиулах шаардлагагүй. Харин өөрийн хүсэлтээр солиулах болон захиалж болно.
16 насанд хүрээд шинээр захиалах, 25, 45 насанд сунгуулах, хаяж үрэгдүүлсэн үед иргэний үнэмлэх захиалдаг. Энэ тохиолдолд шинэ загварын иргэний үнэмлэх олгогдоно.
Энэхүү шинэ загварын иргэний үнэмлэх авсан иргэд ямарваа нэгэн үйлчилгээний газраас үйлчилгээ авахдаа E-Mongolia гаар үйлчилгээ авах бөгөөд регистрийн дугаараараа орно.
Нийт сэтгэгдэл (0)