Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээх ёслолын үйл ажиллагаа Эрүүл мэндийн яаманд боллоо.
Шагналын Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар гардуулсан юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарт хийж бүтээсэн ажлаа төрөөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
- П.Бямбаа – Хуучнаар Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Яамны Байгалийн голомтот халдварт өвчний эсэргүүцэн судлах төвийн ахмад настан
- Д.Төмөрбаатар - Хуучнаар Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Яамны Байгалийн голомтот халдварт өвчний эсэргүүцэн судлах төвийн ахмад настан
- С.Түндэврэнцэн – Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био-Анагаахын сургуулийн Анатомийн тэнхимийн багш
- Ж.Саран - Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн ахмад эмч
- О.Ганхуяг – Дөрөвдүгээр эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч
"Алтан гадас одон”-гоор
- Э.Наранхүү – Эрүүл мэндийн яамны ахмад настан
- Д.Эрдэнэчимэг – Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн ахмад настан
- Л.Аръяасүрэн - Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч
- А.Тогоохүү- Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн сувилагч
- С.Билэгт - Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн их эмч
- Ж.Өлзийсайхан - Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн техникч
- Ж.Рагчаа - Хүүхдийн төв сувиллын ахмад настан
- Д.Дуламсүрэн - Хүүхдийн төв сувиллын Сувилагчийн зөвлөлийн дарга
- Г.Бурмаа - Хүүхдийн төв сувиллын Дэмжих үйлчилгээний албаны дарга
- С.Нарантуяа - Хүүхдийн төв сувиллын бэлтгэгч нарын 22 эмч, эмнэлгийн ажилтан
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар
- Ч.Тунгалаг – Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хангамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, зохион байгуулагч нярав
- Т.Анхтуяа- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн тасгийн цахим бүртгэгч
- М.Батсүх - Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цэвэр бохир усны слесарь
- Я.Бэхбат - Улсын хоёрдугаар төв эмнэлэг, лаборант
- Д.Солонго - Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч
- О.Янжив - Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч
- Н.Наранцацралт - Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Зүрх судасны их эмч
- С.Нандинчимэг - Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сувилагч
- Ц.Одонтуяа - Хүүхдийн төв сувиллын Хүний нөөцийн албаны дарга
- Т.Гантулга - Хүүхдийн төв сувиллын тогооч
- Г.Саранцэцэг - Хүүхдийн төв сувиллын сувилагч
- Б.Батцэцэг - Хүүхдийн төв сувиллын асрагч
- С.Тунгалаг - Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн 10-р төвийн Ариутгагч, сувилагч
Засгийн газрын шагнал “Санхүү- банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр
- Л.Мөнхцэцэг – Эрүүл мэндийн яамны Санхүү эдийн засгийн газрын Санхүү даатгалын хэлтсийн дарга
Засгийн газрын шагнал “Улсын мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
- Г.Туул – Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Салбарын санхүүгийн хяналт шалгалт, аудит хариуцсан шинжээч
Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр
- П.Балжинням – Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах тасгийн эмч
- Г.Чинбат - Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах тасгийн эмч
- Г.Нямдорж - Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах тасгийн сувилагч
- Н.Хулан - Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах тасгийн сувилагч
Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр
- Э.Цэрэнчунт – Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн Яамны хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Б.Лхам-Эрдэнэ - Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад харилцааны хэлтсийн хоёр талт хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
- Б. Дөлгөөн – Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэх хяналт зохицуулалтын хэлтсийн Амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Б.Түмэнжаргал – Гүнжхэн дент шүдний эмнэлгийн их эмч нар тус тус шагнагдаж, шагналаа гардан авлаа.
Нийт сэтгэгдэл (0)