Инфляц

Бодлогын хүү

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг боллоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550000 төгрөгөөр тогтоосон. Уг шийдвэр энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр ажлын нэг цагийн хөлс 3273 төгрөг 81 мөнгө болж байна.

Өнгөрсөн 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 төгрөг байсан бөгөөд шинэ он гарснаар 130000 төгрөгөөр нэмэгдэж 550 мянган төгрөг боллоо.. Ингэснээр 73.2 мянган хүний цалин 550000 төгрөг болон нэмэгдэж байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.7 хувь юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.