Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг угтан УИХ-ын даргын уламжлалт болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт маргааш /2022.01.07/ өдөр болно.
Аварга шалгаруулах тэмцээн нь анхан шатны сум, дүүрэг
Хагас шигшээ аймаг, нийслэл
Шигшээ гэсэн гурван үе шаттай явагдах бөгөөд 5270 хүн бүртгүүлснээс 138 шатарчин оюун ухаанаараа өрсөлдөхөөр тунаж үлджээ.
Тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд Швейцар системээр 8 өрөг тоглох бөгөөд эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогчид спортын дэд мастер цолны болзол хангах юм.
Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авна хэмээн УИХ-ын Хэвлэл Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Болор дурангаар шалгав
Нийт сэтгэгдэл (0)