7.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө гэрээс нь олдсон С.Батдөлийг /2023.01.06/ өдрийн 14:30 цагийн орчимд мөрдөх байгууллагаас яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлснийг прокурор хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн С.Батдөлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд тус өдрийн 16:00 цагт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч 17:20 цагт орж эхлүүлсэн хэдий ч С.Батдөлийг цагдан хорих тухай хурлыг өнөөдөр /2023.01.09/ 10:00 цагт хэлэлцэхээр хойшлуулаад байсан юм.
Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татагдсан С.Батдөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч өнөөдөр 10:00 цагт хэлэлцэж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Нийт сэтгэгдэл (0)