Эрээн хотын авто замын боомтоор Хятадад үйлдвэрлэсэн 18 автобусыг Монгол улсад экспортлов.
Энэ удаад экспортлох нийт 224 автобусыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн нөхцөлийг сайжруулахад ашиглах бөгөөд БНХАУ-ын цагаан сараас өмнө эдгээрээс 189 автобусыг нь экспортлох юм байна.
ӨМӨЗО-ны олон улсын тээвэр зуучлалын "Шяннүө ХХК"-ийн ерөнхий менежер Гао Ян: "Боомтын гаалийн бүрдүүлэлтийн бодлогод зохицуулалт хийсний дараа гаалийн бүрдүүлэлт хурдсаж, чингэлэг тээвэр хүлээгдэх шаардлагагүй болж байна. Автобус болгон дээрээс 3000 юань хэмнэж, аж ахуйн нэгжийн өртөг 30 хувиар буурч, энэ онд экспортыг 40 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна" гэжээ.
Боомтын гаалийн бүрдүүлэлтийн бодлогод зохицуулалт хийснээр Эрээн хотын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ нэмэгдэх төлөвтэй болж, өдөрт хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 280-д хүрч нэмэгдэж байна.
Эрээн боомт нь Хятад, Монголын хуурай замын хамгийн том боомт бөгөөд хоёр орны бараа таваарын дийлэнх буюу 70 орчин хувийг нэвтрүүлдэг чухал бүс юм.
Нийт сэтгэгдэл (0)