Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны 1-р сараас Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлсэн бөгөөд 117 автобус оруулж ирсэн.
Тэгвэл эдгээр автобуснуудыг бүртгэлийн санд бүртгэж дуусаад өнөөдрөөс үйлчилгээнд гаргасан бөгөөд "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 29, "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын 13, нийт 42 чиглэлд иргэдэд үйлчилж байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ирэх дараагийн ээлжийн автобуснууд хоёрдугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирнэ хэмээн НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)