Инфляц

Бодлогын хүү

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн хамтын ажиллагаа өргөжиж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн удирдлага, сургагч багш нар, “Ажил мэргэжлийн сургалт, хүний хөгжлийн хүрээлэн” ТББ-ын  удирдлага, мэргэжилтнүүдийн уулзалт Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд өнөөдөр боллоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн 2016 оноос эхлэн ард иргэд, хүүхэд багачууд, оюутан сурагчдад гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг явуулж эхэлжээ. Тус төв нь байгуулагдсан цагаасаа хойш  100 мянга гаруй иргэдэд гамшиг ослоос хамгаалах,  урьдчилан сэргийлэх онол дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж иржээ.

“Ажил мэргэжлийн сургалт, хүний хөгжлийн хүрээлэн” ТББ нь ажлын байрыг стандартжуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд мэргэжлийн ур чадварын төв, сургалтын байгууллагыг чадавхижуулах, багшийг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байна.

 Ажил мэргэжлийн сургалт, хүний хөгжлийн хүрээлэнгийн зүгээс гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нь “ҮНДЭСНИЙ” хэмжээнд бүх насны иргэдийг сурган бэлтгэх бүрэн боломжтой талаар онцолсон юм. Цаашид талууд хамтран ажиллах талаараа түлхүү анхааран ажиллана хэмээн санал солилцлоо.

 Эх сурвалж:  Сургагч багш Б.Сарнай 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.