Инфляц

Бодлогын хүү

Баянзүрх дүүрэг 295 сая төгрөгөөр автобусны эцсийн буудлуудаа цогцоор нь шинэчилнэ

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Баянзүрх дүүрэг нэг автобусны буудлыг 295 саяар тохижуулна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ ажил зөвхөн нэг автобусны буудлыг тохижуулах тухай биш юм. Өөрөөр хэлбэл дүүргийн 23 дугаар хорооны автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил аж.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь дүүргийн алслагдмал хороодын нэг. Энэ утгаараа хорооны иргэд автобус их хүлээдэг, хүйтэнд даардаг, түгжрэл их үүсдэг гэдэг асуудлыг тавьж, санал хүсэлтээ ирүүлдэг. Тиймээс дүүргийн удирдлагууд холбогдох байгууллагатай ярьж автобусны тоо, чиглэлийг нэмэхээр болсон. Мөн үүнтэй холбоотойгоор  автобусны эцсийн буудлыг цогц байдлаар тохижуулах шаардлага гарсан аж. Тухайн байршилд буюу нийт 4379 м.кв талбайд

  • Монос, улиас, нарс, хайлаас, шар хуайс тарьж, ногоон байгууламж бий болгоно
  • Сандал
  • Явган зам талбай
  • Гэрэлтүүлэг
  • Саравч
  • 20 авто машины ил зогсоол
  • Автобусны хоёр буудал

Зэрэг цогц ажил хийгдэх аж. Энэ ажлыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн хамт олон хийж гүйцэтгэнэ.

Автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил 23 дугаар хорооноос гадна 14 дүгээр хороо Халдварын эцэс, 9 дүгээр хороо Шархадны эцэс, 20 дугаар хороо Гачууртын эцсийн буудлууд дээр хэрэгжих юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.