Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан. Мөн уг журмын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар салбар яамны зүгээс хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөлийг батлаад байгаа юм.
Тэгвэл үүний дагуу 2023 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгохоор хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн байна. Өнөөдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд уг зээлд хамрагдах хүсэлтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид цахимаар www.sme.gov.mn сайтад хандан төслийн материал, зээлийн хүсэлтээ илгээх аж.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
2023 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар:
Хуульд зааснаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх юм.
Нийт сэтгэгдэл (0)