Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэрийн эх, Гялгар хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Идэр сумын БОТХ-ийн тасагтай хамтран хяналт шалгалт хийж, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ.
Тус цэгүүдэд хэрэгжүүлсэн биотехникийн арга хэмжээний үр дүн болон ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулав.
Битүүтын ам Зүрхийн өвөлжөөнд 3 согоо ажиглагдсан ба Битүүт, Ногоон нуур, Идэрийн эх, Гялгарын эх, Сэтэрхий, Баян, Хөх хад, Овоот зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийлээ. Мөн 3 өрхийн 5 иргэнд ТХГН-ын талаар болон ойн туруутан амьтдын бэлчээрийг шахахгүй байх, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөмж өглөө.
Эх сурвалж: БОАЖЯ
Нийт сэтгэгдэл (0)