Инфляц

Бодлогын хүү

Энэ долоо хоног дуустал музей үнэгүй үзэх боломжтой

Музейн нээлттэй хаалганы өдрүүдийг 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс долоо хоногийн турш орон нутаг болон Улаанбаатар хотноо жил бүр зохион байгуулж хэвшүүлэх БСШУС-ын сайдын тушаал гарсан билээ.

 “Музейн нээлттэй өдөр” уламжлалын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд энэ сарын 1-5-ны өдрүүдэд үнэ төлбөргүй ажиллах юм.

 

Мөн үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Эдгээр өдрүүдэд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Соёлын яамны харьяа Улаанбаатар хот дахь музейн жагсаалт:

 

Музей 

Хаяг

Цагийн хуваарь

Утас

1.

Монголын үндэсний музей

Төрийн ордны баруун талд

Өдөр бүр 09:00-18:00

70110913

2.

Чингис хаан үндэсний музей

Төрийн ордны баруун хойно

Даваа-Ням гарагт 09:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:30

70212222 70217777

3.

Дүрслэх урлагийн музей

Барилгачдын талбайн зүүн талд

Өдөр бүр 09:30-16:30

326060

4.

Байгалийн түүхийн музей

Ялалтын талбайн чанх хойно

Мягмар-Ням гарагт 09:00-18:00

70000171

5.

Богд хааны ордон музей

Хан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын уулзвар

Мягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:15

343071

6.

Театрын музей

Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт /хойд талын хаалга/

Өдөр бүр 09:30-17:00

311320

7.

Чойжин ламын сүм музей

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж

10:00-16:30

324788

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.