Монголын уламжлалт үндэсний тоглоом бол шагайн наадгай юм. Түүхийн баримтад их хаадын үед цэргүүдээ хараа хурц, хурд хүчтэй байлгах үүднээс малын шагайгаар харвуулан бэлтгэдэг байсан гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Шагайн харваа нь багаар тоглодог спорт тоглоомын нэг төрөл юм. Шагайчид тойргоор тоглодог учраас шагайн наадмыг “Тойром” гэж нэрийдсэн байна. Скай хайпермаркет ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол соёл урлагийг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд харин энэ удаа Монголын уламжлалт тоглоомыг цахим хэлбэр лүү шилжүүлснээрээ онцлогтой.
“Тойрмоо тоглоод аялцгаая” цахим шагайн харваанд нийт 5000 гаруй тоглогчид буюу 1200 гаруй баг оролцлоо. Ялагчид болсон дараах багуудад шагналыг гардууллаа.
Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia алтан сан хөмрөгт хадгалагдаж буй Урчуудын эвлэлийн шагналт зураач Ё.Жигжиддулам 'Шагайн тойром' бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглажээ.
Нийт сэтгэгдэл (0)