Инфляц

Бодлогын хүү

БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв

БОАЖЯ-д иргэдээс ирүүлсэн санал, гомдол болон олон нийтэд эргэлзээ дагуулсан асуудалд салбар хариуцсан дарга нар олон нийтэд мэдээлэл өгөх “хэвлэлийн хурал” өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд боллоо.

 Хэвлэлийн хуралд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Байгалийн нөөц бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга Я.Болдбаатар, Экологийн цагдаагийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөл байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай, мазаалайн тоо толгой ба хорогдол , хуш модны самар ба тусгай зөвшөөрөл , Салбарын хяналтын газрын хийсэн хяналт шалгалтын дүн мэдээ гэх мэт асуудалд байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагад ил тод нээлттэй мэдээлэл өгөв.

 Мэдээлэл өгсөн бусад асуудлыг дэлгэрэнгүй хүргэвэл:

 - Хавар болон ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлын хүрээнд аймгууд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлж төсвөө бүрдүүлж ажиллах талаар мэдээлэл;

- Дундговь аймаг болон Дорноговь аймаг Уран холбоо бүхий асуудлаар;

-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь нүүрсний уурхайн үнэлгээний асуудлаар;

- Ноён уулын дархан цаазтай бүсээс Канадын Сентера Голд ХХК н Кемпийг нүүлгэхгүй байгаа шалтгаан;

- Төв аймгийн Борнуур сумын Сүжигтийн ам ойн сан бүхий газарт Өгөөж Архад ХХК-ын алтны лиценз бүтээн байгуулалтын ажлын талаар;

- Гол мөрний урсац бүрэлдэх ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн санг хэрхэн хамгаалах талаар;

- Орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн ч иргэдэд урдчилан сануулж хамгаалах ажил хангалттай хийгдэхгүй байгаа шалтгаан;

- Зарим агнуурын бүс нутгууд /Төв аймаг, Дундговь аймаг, Баян-Өлгий, гэх мэт/ давхцалтай, хоорондоо болон УТХГ-тай хил залгаа байршиж байгаа нь ховор амьтдыг хөөх, булаацалдах зэрэг зөрчил гаргахад хүргэж байна. Иймд агнуурын бүс нутгуудыг Засгийн газрын 2022 оны 19-р тогтоолоор баталсан журмуудаар зохицуулсан шаардлагад нийцүүлэн шинэчлэн тогтоох шаардлагатай эсэх;

- Ховор эмийн ургамлын асуудлаар;

- ААНБ-ууд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсныг нь өөгшүүлж, дараа нь хууль зөрчиж нөлөөллийн үнэлгээг нь мэргэжлийн зөвлөл нь батладаг тухай;

- Хэрлэн голоос Дорноговь аймгийн Алтанширээрүү 60 метрийн өргөнтөй, 3 метрийн гүнтэй шуудуугаар ус татах ТЭЗҮ гарсан тухай;

- Хэнтий аймагт Хэрлэн гол дээрх хайрга, дайрга олборлож буйг яагаад зогсоохгүй байгаа вэ гэх мэт эргэлзээ бүхий зайлшгүй тодруулга өгөх шаардлагатай мэдээлэлд хариулт өглөө.
 
Эх сурвалж: БОАЖЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.