Инфляц

Бодлогын хүү

Баянгол дүүрэг үе үеийн “вант улс”-ын эздээсээ салах уу

 

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр хуралдаж, Засаг дарга Ө.Сумьяабаатарыг ажлаас нь огцруулах шийдвэрийг гаргаж, Нийслэл Засаг дарга Д.Сумьяабазарт уламжлахаар болжээ.

 

 

Баянгол дүүрэг үеийн үед “эзэн хаан”-ы засаглалд өртөн вант улс шиг байсаар ирсэн. Ардчилсан намын үед “Эрдэнэ вангийн хошуу” болтлоо нэг хүний гарт атгуулсан. Харин 2020 оны сонгуулиар Ардын нам гарсан цагаас эхлэн БГД-ийн МАН-ын дарга Ж.Ганбаатарын мэдэлд шилжжээ. БГД-ийн олигтой гэсэн бүх л албан тушаалд дандаа Ж.Ганбаатарын буюу  “Оргил” худалдааны төвийн хамаарал бүхий хүмүүс очдог болсон гэнэ.

Түүний хамаатан садны сүлжээг дурдвал  Засаг даргын тамгын газрын дарга Б.Нарангэрэл нь түүний бэр, дотнын найз Ж.Галтбаяр БГД-ийн Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, “Оргил” дэлгүүрийн Амгалан салбарыг хариуцдаг байсан Б.Бат-Оргилыг БГД-ийн 23 дугаар хорооны засаг дарга,  сонгуулийнх нь менежерээр ажиллаж байсан Ж. Намнансүрэнг Ахмадын хорооны дарга, түүний хүү Н.Гантулгыг дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэд дарга, ангийн хүүхэд Д.Даваацацралыг БГД-ийн 4-р хорооны Засаг даргаар томилж байсан гээд шахааны хүмүүсийнх урт жагсаалт цааш хөвөрнө.   Баянгол дүүрэгт боловсролтой мэдлэгтэй залуус олон бий. Гэвч тэдний боломжийг хулгайлж, хамаарал бүхий этгээдүүдийг нь хүссэн албан тушаалд нь томилж суудаг “утсан хүүхэлдэй” нь Засаг дарга Ө.Сумьяабаатар. Тиймээс иргэдийнхээ боломжийг хулгайлж, УИХ-ын гишүүнийхээ хүслийг биелүүлж суудаг Засаг даргаас салах шийдвэрээ уламжилж байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.