Инфляц

Бодлогын хүү

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нарын мэдээлэл ил байршлаа

БОАЖЯ-наас олгодог 18-н тусгай зөвшөөрөл дээрх 1729 аж ахуйн нэгжийн мэдээллийг бүрэн байршуулж эхэллээ. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч нарын мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой юм.

 
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн 7 хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар ашиглагчаар авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна.

 БОАЖЯ-наас олгодог Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилттэй холбоотой 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болгосон гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.