Инфляц

Бодлогын хүү

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 387 гомдол, хүсэлтийг хүлээн авсан

Прокурорын байгууллага 2023 оны 3 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 387 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1023 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 376 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 647 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 378 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 12 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 20 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Эх сурвлж: УЕПГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.