Инфляц

Бодлогын хүү

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хороо жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХАБЭА-н сар болгон тэмдэглэж батлагдсан төлөвлөгөөний дагуу ажилладаг.

Энэ жилийн сарын аяныг ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд сарын аяны зорилго оршиж байгааг онцлов.

 Нээлтийн арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ОУХБ-ын БНХАУ, Монгол улсыг хариуцсан хөдөлмөрийн товчооны захирал Чангхи Ли нар үг хэлж Монгол Улсад ХАБЭА-н хүрээнд тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, олон улсын ХАБЭА-н хэм хэмжээ түүний сайн туршлагын талаар танилцуулав.

 “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриатай ХАБЭА-н сарын аяны нээлтэд ХАБЭА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын танилцуулга үзэсгэлэн өдөрлөг зохион байгуулагдаж, “ХАБЭА-н сарын аян-2023” хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулгыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Мэргэжлийн хяналтын чиг үүргийн шилжилт ба салбарын хяналтын талаар ХНХЯамны Салбарын хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нарангарав, Эрүүл, аюулгүй ажлын байрны суурь эрхийг хангахад нийгмийн түншүүдийн манлайлал оролцооны тухай МҮЭ-ийн холбооны ЕНБД, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Х.Буянжаргал, Эрүүл аюулгүй ажлын байр ба ажил олгогчийн үүрэг хариуцлага сэдвээр МАОЭНХ-ны ХАБЭА-н асуудал хариуцсан Зөвлөх Г.Эрдэнэтөгс, Сургалтын байгууллагын чиг хандлага хэрэгцээ шаардлагын талаар “Ололт амжилтын түлхүүр” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Батхүү нар мэдээлэл өгсөн.

 Сарын аяныг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Үндэсний Хорооны гишүүд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Хөдлөмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төв, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага /ILO/, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо зэрэг нийгмийн түншлэгч талууд, холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулдаг.
Эх сурвалж: ХНХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.