Инфляц

Бодлогын хүү

Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний арга зүйн хэлэлцүүлэг зохион байгуулав

Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээ болон боловсруулагдаж буй баримт бичгийн төслийг танилцуулж, санал тусгах хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, хуульчдын төлөөлөл 70 гаруй хүн оролцож, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

-Хүүхдийн хөгжил, хүүхдийн хөгжих эрхийн талаарх олон улсын хандлага, сайн туршлага танилцуулга;

-Монгол Улсын хүүхдийн хөгжлийн бодлого, хууль, эрх зүйн зохицуулалтад хийсэн шинжилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж;

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагалдан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулга;

-Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зураглал, Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нөхцөл байдлын дүн шинжилгээ ба олон улсын туршлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж;

-Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний жишиг зардал тооцох, аргачлалын танилцуулга;

-Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандарт боловсруулах хэрэгцээ шаардлага, стандартын төслийн танилцуулга;

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх төвийн бүтэц үйл ажиллаагаа, үйлчилгээнүүдийг тодорхойлсон бодлогын судалгаа;

-Хүүхэд, залуучуудын чиглэлээр баригдсан барилга, байгууламжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ;

-Хүүхдийн хөгжлийн үйлчилгээг ордон, төвөөр үзүүлэхэд анхаарах асуудал, сайн туршлага;

-Хүүхдийн зуслангийн өнөөгийн байдал, санхүүгийн чадавх, хүний нөөцийн судалгаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал;

-Нүүдлийн соёлын боловсрол, хөтөлбөрийн танилцуулга;

-Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага стандартын /шинэчлэн боловсруулсан/ төслийн танилцуулга.

Мөн оролцогчдод “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сэдвээр сургалт хийж, мэдээлэл өгөв.

Эх сурвалж: ХНХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.