Инфляц

Бодлогын хүү

ХНХЯ-ны сайдаар Х.Булгантуяа, Боомтын сайдаар Б.Тулгыг томилжээ

ХНХЯ-ын сайд Т.Аюурсайхан гуравдугаар сарын 24-нд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Иймд тус яамны сайдаар УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлт хариуцсан сайд Х.Булгантуяаг томилжээ. Тэрээр нэгдүгээр сарын 5-наас боомтуудыг хариуцах болж, 20 орчим боомтод очиж ажилласан юм. Харин цаашид МАХН-ын удирдлагуудын нэг байсан Б.Тулга боомтуудын дэд бүтэц, хөгжлийг хариуцна. Шинэ сайд нар өнөөдөр 17.30 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон, тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орно.

Ингээд ХНХ-ын шинэ сайдаар томилогдох гэж буй Б.Тулга болон Х.Булгантуяа нарын товч намтрыг хүргэж байна.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд - “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль

2006 онд - БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч

2008 онд - АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх

2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх

2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер

2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх

2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга

2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн

2016-2020 онд Сангийн дэд сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга

2023 оноос Монгол Сошиалдемократ Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн

БООМТЫН СЭРГЭЛТИЙН САЙД БУЯАГИЙН ТУЛГА

1980 онд Дархан хотод төрсөн

-Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг

-Хэрэглээний математикч мэргэжилтэй

-Англи, орос хэлтэй

Ажил мэргэжил

1997 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн дунд сургуулийг төгссөн

2001 онд МУИС-ийн математик, компьютерийн сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн

2009 онд АНУ-ын Колумбын их сургуулийн Америк хэл, соёлын институт болон бизнесийн удирдлагын курс

2010-2011 онд Фордамын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны факультетийг магистр

Ажлын туршлага

2001-2002 онд Дархан дээд сургуульд багш

2003-2005 онд Монгол Улсын УИХ-ын даргын шадар туслах

2005-2009 онд ЕТГ, Ерөнхийлөгчийн шадар туслах

2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд

2014 онд БСШУ-ны Дэд сайд

2016 оноос Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч

2017-2018 JCI PROGRESS салбар байгууллагын Ерөнхийлөгч

2017 оноос Туул ижий сан ТББ-ын Гүйцэтгэх захирал

2018 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2022 оноос МАН-ын нарийн бичгийн дарга

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.