Дизель түлш тээвэрлэсэн 10 цистерн бүхий галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс 416.1 км аялж Цогтцэций өртөөнд орж ирлээ. 592.9 тн дизель түлшийг төмөр замаар тээвэрлэж Тавантолгой өртөөнөөс “Шунхлай” ХХК-д хүргэх туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна. "Шунхлай" ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 26000 м.куб багтаамж бүхий "Таван толгой" газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг ашиглалтад оруулж, анхны шатахуунаа хүлээн авлаа. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эдийн засаг болон байгаль орчинд олон эерэг нөлөө үзүүлэх юм.
“Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той энэ оны хоёрдугаар сард санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах, авто замаар шатахуун тээвэрлэлт хийхээс үүдэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж иржээ.
Нийт сэтгэгдэл (0)