Төлөвлөлтийг нь боловсронгуй болгох замаар төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр цөөнгүй ажлыг нийслэлд хийж хэрэгжүүлжээ.
Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтан, албан хаагчдын нийт 447 орон тоог бууруулан 2.7 тэрбум төгрөг, суудлын автомашин ашиглаж буй албан тушаалтнуудын автомашины хэрэглээг зогсоосноор 226.7 сая төгрөг, албан томилолт, зочны зардлыг бууруулах, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг бууруулж ажилласнаар нийт 3.4 тэрбум төгрөгийг хэмнэлээ.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийт сэтгэгдэл (0)